Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Улс төр
2024.05.08 13:40
2937
Х.Нямбаатар: Миний нэрийг барьж сонгуулийн мөнгө босгохыг зөвшөөрөхгүй

Хотын дарга Х.Нямбаатар УИХ-ын сонгуультай холбоотой зарим асуудлаар байр сууриа илэрхийлжээ.

Тэрбээр, "УИХ-ын ээлжит сонгууль удахгүй болох гэж байгаатай холбоотой хотын дарга сонгуулийн мөнгө босгоно гэсэн яриа дуулдах боллоо. Би УИХ-ын сонгуульд нэр дэвшихгүй.

Хотын даргаар ажиллах хугацаандаа нийслэлийн төр захиргааны ажлыг авлига, ашиг сонирхлын зөрчилгүй, түргэн шуурхай явдаг жишиг тогтоохыг зорьж ажиллана.

Тиймээс миний нэрийг барьж ийм үйлдэл гаргахыг зөвшөөрөхгүй. Хэрвээ ийм үйлдэл гарвал та бүхэн шууд надад хандаарай. Нийслэлийн удирдлагууд, тамгын газрынхан, дүүргийн Засаг дарга нар, харьяа болон дэргэдэх газар, хэлтсийн дарга нар миний нэрийг барьж, мөнгө, шан харамж хүссэн байвал хууль хяналтын байгууллагад өгч шалгуулна гэдгийг хатуу анхааруулъя" гэжээ.