Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
УИХ-ын гишүүн
2024.05.08 13:51
1455
Б.Жавхлан: Ирэх жил зудад нэрвэгдвэл иргэдээ махаар хангаж чадахгүйд хүрнэ

Шинэ хоршоо- чинээлэг малчин хөтөлбөрийн хүрээнд малчид орон нутагтаа чинээлэг амьдрах боломжийг бүрдүүлэх үүднээс хоршооллыг илүү хөгжүүлэх, санхүүжилтээр дэмжих, бүс нутгийн байгаль орчин, нийгэм эдийн засаг, газарзүйн онцлогт тохирсон мал аж ахуйг хөгжүүлэх, малын үүлдэр угсааг сайжруулах, малыг бүртгэлжүүлснээр эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх, малын гаралтай бүтээгдэхүүний үр ашгийг нэмэгдүүлэх, олон улсын жишигт нийцсэн мал аж ахуйн тогтвортой салбарыг бий болгохыг зорьж байна. Харин тус асуудлын талаар сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл өглөө. 

Тэрээр, Шинэ хоршоо хөтөлбөр өмнө нь ч гэсэн яригдаж байсан. Харин өмнө яригдаж байснаас 2 том ялгаатай байгаа. Нэгт, Газрын асуудлыг шийдсэн. Хоёрт, Санхүүжилтийн асуудлуудыг бүрэн шийдсэн. Энэ төсвөөс биш ЖДҮ-ээс биш банкаар, мэргэжлийн байгууллагаар дамжиж зөрүүг нь төсвөөс өгөх байдлаар. Энэ бол хэдэн малчдын асуудлыг шийдээд байгаа асуудал биш. Өөрөөр хэлбэл бид 60, 70 сая малтай байгаа. Гэхдээ цаашид зудад нэрвэгдэж ирэх жил эрсдэлээ даах чадваргүй болбол бид дотооддоо хүнсээ хангаж чадахгүй, махаар иргэдээ хангаж чадахгүй байдалд хүрнэ. Тийм учраас энэ бол үндэсний аюулгүй байдал, үндэсний эдийн засгийн аюулгүй байдлыг байгаль орчны өөрчлөлтөд уялдуулж баталгаажуулах үндэсний хөтөлбөр гэж ойлгох хэрэгтэй. 

Шууд дамжуулалт: