Б.Лхагвадолгор
Улс төр мэдээллийн албаны сэтгүүлч
Улс төр
2024.05.08 14:11
3082
Ц.Даваасүрэн: Үндэсний орон сууцны санхүүжилтийн тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжлээ

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг БХБ-ын сайд Ц.Даваасүрэн, ХНХ-ын сайд Х.Булгантуяа нар танилцууллаа. 

БХБ-ын сайд Ц.Даваасүрэн "Үндэсний орон сууцны санхүүжилтийн тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжлээ. Ирэх 7 хоногт УИХ-д өргөн мэдүүлнэ, өнгөрсөн хугацаанд орон сууцны санхүүжилтийн асуудлыг зөвхөн ипотекийн зээлийн санхүүжилтээр хийж ирсэн. Одоо бол түрээсийн орон сууц, төрийн орон сууцны корпораци захиалгаар орон сууц бариад тухайн байраа зээлэх гэсэн орон сууцжуулалтын шинэ хэлбэрийг оруулж ирж байгаа. 

2013-2024 оны хооронд 7,6 их наяд төгрөгийн 104 мянган зээлдэгчид орон сууцны зээл олгосон байна.

Эдгээр иргэд сарын орлого нь 2 саяас дээш байсан гэсэн үг, 2 саяас доош орлоготой иргэд орон сууцны зээлд хамрагддаггүй гэсэн үг.

Үндэсний орон сууцжуулалтын хөтөлбөрт залуу гэр бүл, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмадууд хамрагдах боломж бүрдэнэ" гэв. 

Шууд дамжуулалтыг дэлгэрэнгүй үзэх: