Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Улс төр
2024.05.08 14:12
2976
Х.Булгантуяа: УИХ-ын сонгуулиар хөгжлийн бэрхшээлтэй 2 иргэнийг жагсаалтаар оруулж ирнэ

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүдийн талаар ХНХ-ын сайд Х.Булгантуяа танилцууллаа.

Х.Булгантуяа: Улсын хэмжээнд байдаг 115 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэний асуудлуудыг манай Засгийн газар үе шаттай шийдээд явж байна. Өнөөдөр хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөгжлийн газрын томилгоог хийлээ. Бид өмнө нь хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажиллуулаагүй хувийн хэвшлүүдийг торгодог байсан. Тэгвэл төр ч бас өөрөө энэ хүмүүсээ дэмжих ёстой. 

Энэ удаагийн сонгуулиар гэхэд л МАН-аас дор хаяж 2 хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг УИХ-д жагсаалтаар оруулж ирнэ. Ерөнхий сайд ч үүнийгээ амласан.

Ардчилсан нам ч бас үүнийг дэмжиж байгаа. Үүнээс харахад Төрийн бодлого ирэх жилээс хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд илүү ээлтэй болно.

Шууд үзэх: