Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Орон нутаг
2024.05.08 15:03
2399
Дарханы замыг хаахгүйгээр засвар хийнэ

Дарханы зам өнгөрсөн сар цөмөрч эвдрэл үүссэн. Харин үүний дараа Дарханы замд ус зайлуулах хоолой байгаагүй, зураг төслийг нь гаргалгүй зам барьсан гэх яриа гарч эхэлсэн. Харин тус асуудал болоод Дарханы замтай холбоотой асуудлаар Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар мэдээлэл өглөө. 

Тэрээр, Дарханы зам ус зайлуулах хоолойтой. Шугамын хажуугаар орж ирсэн ус доогуураа сууриа идчихсэн байсан. Одоог,ийн байдлаар нэмэлт хучилтууд хийгдэнэ. 130 орчим км газарт нэмэлт хучилт хийгдэнэ. Европын сэргэн босголтын банк нээлттэй тендэр шалгаруулна гэдэг шаардлага тавьсан. Одоо нээлттэй тендэр нь зарлагдчсан байгаа. Тэгэхээр энэ нь замын хөдөлгөөнд ямар нэгэн саад болохгүй гэсэн үг. Тиймээс замын хөдөлгөөний байдлын аюулгүй байдлаа хангаж тэмдэг тэмдэглэгээ тавьна. Нэг үеэ бодоход замын ажил үндсэндээ болчихсон гэж ойлгож болно. Суурь хучилтууд бүгд дууссан. 

Шууд дамжуулалт: