Б.Нарангоо
Ерөнхий редактор
Сонгууль
2024.05.08 17:06
1759
Л.Мөнхбаясгалан ялалт байгуулж, Сү.Батболд тойргоосоо зугтав

"Цензургүй" Л.Мөнхбаясгалан говийн бүсэд ирсэн сургаар тус тойрогт нэр дэвшихээ илэрхийлээд байсан Сү.Батболд санд мэнд нийслэл рүү буцжээ. "Үхлийн тойрог" гэж нэрлээд буй говийн бүсийг Л.Мөнхбаясгалан амлан авч МАН-ын "томчууд"-ыг "няц дарна" хэмээн эрчүүдээсээ илүү эр зоригтойгоо гайхуулсан нь олон хүний анхаарлыг татаад буй.

Харин түүнийг говийн бүсэд ирсэн сургаар Ерөнхий сайд асан Сү.Батболд барьц алдаж, нийслэлийг зорьсон гэх. Бүр намын даргынхаа үүдийг сахиж, тойргоо солих санаагаа илэрхийлсэн байна.

Тэрбээр Чингэлтэй, Сүхбаатарт дэвших хүсэлтэй байгаа ч сүүлийн жилүүдэд энэ тойрогт нь бууриа зэхэж, усалгаагаа хийчихсэн Н.Учрал "Жагсаалтаар оруул. Эхний тав дээр шүү" гэж гэдийсэн сурагтай. Монголын парламентад 10 гаруй суудалтай том фракцын "эзэн" ганц эмэгтэйгээс ингэтлээ айх юм гэж хэн санаа билээ.

Цэнхэр дээлээ өмсөөд, цензургүй багаа дагуулаад гарсан Л.Мөнхбаясгалан нэр дэвших эрхээ ч авалгүйгээр ийнхүү эхний ялалтаа байгууллаа.