Б.Лхагвадолгор
Улс төр мэдээллийн албаны сэтгүүлч
Нийгэм
2024.05.09 08:51
693
Тусгай хамгаалалттай газрын хоёр хэсэгт гарсан галыг унтраахаар ажиллаж байна

Сэлэнгэ аймаг, Ерөө сум. Буурагчин багийн Хан Хэнтийн Улсын тусгай хамгаалалттай газрын  “Ар цант” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 300 км-т, Ерөө сумаас зүүн хойд зүгт 258 км-т, Мандал сумаас зүүн хойд зүгт 120 км-т/ Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн Зайнаас тандан судлах үндэсний төвийн www.icc.mn веб сайтад ой, хээрийн гал түймрийн 2 цэг илэрсэн тухай дуудлагыг ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газраас 05.07-ны өдрийн 12:15 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн алба хаагчид, Баянгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн алба хаагчид, Хан Хэнтий Улсын тусгай хамгаалалттай газрын  байцаагч, орон нутгийн иргэдтэй хамтран  05.08-ны өдрийн 17:09 цагт очиход хоорондоо 8 км орчмын зайтай хоёр тусдаа түймэр гарсан байсан тул баруун талын гал түймэр дээр унтраах ажиллгааг зохион байгуулан ажиллаж байна. Түймрийн голомтод 05.09-ний өдрийн 01:00 цагаас усархаг бороо орж эхэлсэн байна.