Б.Нарангоо
Ерөнхий редактор
Live
2024.05.09 15:07
969
П.Наранбаяр:Цахилгаан дугуй, скүүтер ашиглах журамгүйгээс хүүхдүүд эрсдэлд өртөх аюултай

НИТХ-ын ХҮН намын бүлгээс  "Цахилгаан скүүтэр, мопед ашиглах журам"-ын төсөл боловсруулж, иргэдийн саналыг авч эхэлсэн. Энэ сарыг дуустал санал авч байгаа тул иргэдийг идэвхтэй оролцохыг уриаллаа. 

НИТХ-ын төлөөлөгч П.Наранбаяр: Өнөөдөр 80 км/цаг хурдлах чадалтай унаанд насанд хүрээгүй хүүхдүүд сууж, хурдалж байна. Ямар нэг журам байхгүйгээс аюултай нөхцөл үүсч, осол аваарт хүүхдүүд өртөх эрсдэлтэй байна. Иймээс нэгдүгээрт, цацруулагч олон талд хийх, хоёрдугаарт явган хүний замаар баруун талаар зорчих гэхчилэн зохицуулалт хэрэгтэй. Ингэж журамласнаар хүүхдүүдийн эрүүл мэнд аюулгүй байдалд эергээр нөлөөлнө.  Бид эрх баригч шиг нэг өдөр гэнэт шийдээд, батлуулахгүй, ард иргэдээс  ирсэн саналыг журмын төсөлдөө тусгаж, цэгцэлж, журамлах болно.

НИТХ-ын төлөөлөгч Д.Гантулга: Журам боловсруулах хэрэгцээ иргэдэд өдөр тутмын амьдралд нь байсан. Явган алхаж явахад хурдтай, дуугүй цахилгаан мотоцикл, скүүтэр замбараагүй унаж байсан. ХҮН намын дэргэд бодлого ,судалгааны хүрээлэн бий. 50км/ цагаас дээш хурдтай явбал мотоциклийн ангилалд ордог, А ангиллын үнэмлэхтэй байх хэрэгтэй. Гэтэл үүнийг хүүхдүүд унаж байгаа нь эрсдэл үүсч байна. Үүнийг журамласнаар иргэд, хүүхдийн аюулгүй байдлыг дээшлүүлэх гэж байна. Эрх баригчид такси журамлана гэж гэнэт шийдвэр гаргадаг шиг байж болохгүй. Тиймээс бид иргэдийн, бизнес эрхлэгчдийн саналыг авна. Тал талын байр суурь, олон талын саналыг авах байдлаар журамлах хэрэгтэй.  Тавдугаар сарын дуустал санал авах учраас та бүхэн идэвхтэй санал өгөөрэй.