Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Live
2024.05.09 16:08
2703
Хуримтлалын санг нээж, иргэдэд ипотекийн зээл олгож эхэллээ

Үндэсний баялагийн сангийн хууль батлагдсантай холбогдуулан засгийн газраас эрүүл мэнд, боловсрол, орон сууцны чиглэлээр ашиглагдах "хуримтлалын сан"-гийн дансыг Монголбанканд нээлээ. Ингэснээр тус санд төвлөрүүлсэн эх үүсвэрээр орон сууцны хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрийг санхүүжүүлэхээр болсон. 

Харин арилжааны банкууд Улаанбаатар хот болон орон нутагт орон сууцны хөнгөлөлттэй зээлд хамрагдахаар хүсэлт гаргасан иргэдийн шаардлага хангасан эсэхийг шалгаж, шаардлага хангасан тохиолдолд зээлийг шийдвэрлэн олгох боломж бүрдсэн. 

Төрийн банк нь Монгол Улсын засгийн газраас хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүдийг тогтмол дэмжин ажилладаг. Барилгын салбарыг дэмжих орон сууцны үнийг тогтворжуулах дэд хөтөлбөрийн хүрээнд ипотекийн зээлийг 2013 оноос хойш олгож өнөөдрийг хүртэл 12,884 харилцагчид зээл олгожээ. 

Шууд дамжуулалт: