Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Улс төр
2025.04.17 16:32
996
Л.Гантөмөр: Үндэсний үйлдвэрлэлээ хамгаалах бодлого баримтална

Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөрөөс цаг үеийн асуудлаар тодрууллаа. 

Л.Гантөмөр Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд: Ардчилсан нам ганц нэг хүн томилохоор дайраад байдгаа больж болдоггүй юм уу. Ардчилсан нам төрд орж, төрийн ачааг үүрэлцэх үүрэгтэй. 

Мөн евразийн хэлэлцээр өнөөдөр болсон зүйл биш. Алсын хараа 2050 урт хугацааны хөгжлийн бодлогод энэ үгээрээ байдаг. Чөлөөт худалдааны хэлэлцээр хийнэ гэж. Чөлөөт худалдааны хэлэлцээр хийнэ гэдэг нь цаг хугацааны торгон мэдрэмжээр шийдэгддэг асуудал.

Өнөөдөр хийж чадахгүй бол цаашдаа хийж чадах уу үгүй юу гэх маш том эргэлзээ байгаа. Өөрөөр хэлбэл, урт хугацааны төрийн бодлого ажил хэрэг болох мөч дээрээ ирчихсэн байгаа. 

Гэхдээ бид төрийн бодлого дотроо үндэсний үйлдвэрлэлээ хамгаалах бодлого баримтална. Үндэсний үйлдвэрлэгчид маань бүрэн хамгаалалтад орсон. Тиймээс хүнсний бүтээгдэхүүн дээр ямар ч айдас байхгүй. 

Сүү, улаанбуудай, өндөг, төмс, хүнсний ногоо гэх мэт зүйлс бүрэн хамгаалалтад орж монголдоо үйлдвэрлэнэ гэх бодлого тууштай хэрэгжих хэлэлцээр хийгдэж байгаа. 

Шууд дамжуулалт: