Н.Мөнхцацрал
Сэтгүүлч
Нийгэм
2025.04.17 16:35
661
Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр Малын удмын сангийн үндэсний төвийн захирал Ч.Гантөгсийг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр Малын удмын сангийн үндэсний төвийн захирал Ч.Гантөгсийг хүлээн авч уулзлаа. Мөн Малын удмын сангийн үндэсний төвийн үйл ажиллагаа, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээтэй танилцлаа.

Малын удмын сангийн үндэсний төв нь малын генийн санг хамгаалах, үр үйлдвэрлэлд шинжлэх ухааны ололтыг нэвтрүүлэх, мал аж ахуйн салбарыг эдийн засгийн эргэлтэд оруулах үндсэн үйл ажиллагааны хүрээнд эрдэмтэн, судлаачид туршилт-судалгаа хийх, мэргэжлийн зохиомол хээлтүүлгийн техникчид үржүүлгийн бүтээгдэхүүнийг мал эмнэлэг, ариун цэврийн шаардлагын дагуу үйлдвэрлэж, малчдад нийлүүлдэг байна.

Цаашид:

  • Дэлхийд мах үйлдвэрээр тэргүүлдэг түргэн өсөлт, нядалгааны гарц өндөртэй төрөлжсөн үүлдрийн махны хонийг сонгон үржүүлнэ.
  • Удам гарваль, ашиг шимийн бүртгэл мэдээллийн санд тулгуурлан цэвэр үүлдрийн үржүүлэг, цус шингээх эрлийзжүүлэг, хэрэгцээний эрлийзжүүлгийг аргуудыг ашиглана.
  • Удам гарваль, ашиг шимийн бүртгэл мэдээллийн санд тулгуурлан цэвэр үүлдрийн үржүүлэг, цус шингээх эрлийзжүүлэг, хэрэгцээний эрлийзжүүлгийг аргуудыг ашиглаж,
  • Ноолуурын салбарт үнэ цэнэ бий болгох ноолуурын чанарт түлхүү анхаарч ноолуурын голчийг илүү нарийн болгох зэрэг ажлуудыг хийж, хэрэгжүүлэх юм.

Ингэхдээ “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнтэй хамтран мал аж ахуйн салбарыг эдийн засгийн эргэлтэд оруулах түүхий эд, бүтээгдэхүүнийг экспортод гаргахаар зорьж байна.