Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Нийгэм
2025.04.17 17:50
546
Урт цагааны цэцэрлэгт хүрээлэнг долоодугаар сард ашиглалтад оруулна

“Урт цагаан” худалдаа, үйлчилгээний төвийн барилгыг 2024 оны нэгдүгээр сард нурааж, далд зогсоол бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлыг есдүгээр сард эхлүүлсэн. Цэцэрлэгт хүрээлэнгийн нэгдүгээр хэсгийг долоодугаар сард ашиглалтад оруулах юм. Харин цэцэрлэгт хүрээлэнгийн хажууд байрлах B1 давхартайгаа нийлээд гурван давхар үйлчилгээний барилгыг есдүгээр сард багтаан ашиглалтад оруулна.

Мөн урт цагааны цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилтын хүрээнд дугуйн болон явган хүний зам, усан оргилуур, усан толио, задгай театр зэргийг хийх юм.