Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Нийгэм
2025.04.18 09:44
551
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдлын тоо 590 болж, 471 иргэн эдгэрсэн

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдлын тоо 590 болж, хавьтлын тоо 11539 болсон гэж ХӨСҮТ-өөс мэдээллээ. Өнөөдрийн байдлаар 111 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол 8 иргэн гэрээр эмчилгээ хийлгэж байна. Харин 471 иргэн эдгэрсэн бол 10-14 насныхан илүү өвчилж байна. 

Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний тохиолдлууд ихэвчлэн Ерөнхий боловсролын сургуульд голомтлон гарч байгаатай холбоотой хамт сурдаг, ажиллаж байгаа хүүхэд, иргэд халдвараас сэргийлэх үүднээс улаанбурханы эсрэг вакцинд хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалах боломжтой юм.