m.mn
түрүүлж мэдээлнэ
Гадаад мэдээ
2025.04.18 10:39
139
Pet Shop Boys хамтлагийн дуучин Нейл Теннантийн тухай таван сонирхолтой баримт

 

Алдарт Pet Shop Boys хамтлагийн өвөрмөц, гайхалтай дуу хоолой Нейл Теннант 70 насны босгыг хэдийнэ алхжээ. Түүний амьдрал бараг тэр чигээрээ британи хослолын агуу их амжилтын он жилүүд байсан. 100 сая гаруй цомог нь зарагдаж, Их Британийн хөгжмийн хамгийн амжилттай дуэт болж Гиннесийн номд бичигдэж явсан Pet Shop Boys хамтлагийн дуучин, хөгжмийн зохиолч Нейл Теннантийн тухай таван сонирхолтой баримтыг хүргэж байна.

Нейл Теннант Pet Shop Boys хамтлагийг байгуулахаасаа өмнө хэд хэдэн сэтгүүлд сурвалжлагчаар ажиллаж, Британийн хөгжмийн Smash Hits сэтгүүлийн редактор болохоосоо өмнө Marvel Comics-т хүртэл ажиллаж явжээ. Поп хөгжмийн сэтгүүлд ажиллаж байхдаа Depeche Mode, Madness хамтлагаас ярилцлага авч байв. Мөн The Police хамтлагаас ярилцлага авахаар Нью-Йоркт очихдоо продюсер Бобби Орландотой танилцаж, тэрээр хожим Pet Shop Boys-ийн эхний цомгийг продюсерлэж байжээ.

- Нейт Теннант, Крис Лоу хоёр 1981 онд Лондоны King’s Road гудамжны цомог, хөгжмийн зэмсгийн Chelsea Record Centre дэлгүүрт тааран танилцаж байсан гэдэг. Теннант Korg MS-10 орган хөгжим худалдаж авахдаа Лоутай ярилцаж танилцжээ. Тэд хоёул элекрон хөгжим, цомогт дур сонирхолтой гэдгээ мэдсэнээр нөхөрлөлийн үндэс суурь тавигдаж, улмаар Британийн synthpop буюу орган хөгжмөөр эхэлж доргиодог хөгжмийн урсгалын хамгийн том төлөөлөл болжээ.

-1985 онд West End Girls-ийг анх удаа бичүүлэхэд тэд хамтлагтаа нэр өгөөгүй байв. Тэдний найзууд Лондоны баруун хэсгийн амьтны дэлгүүрт ажилладаг байсан тул тэндээс хамтлагийнхаа нэрийг бодож олсон хэмээн Теннант ярьдаг. Амьтны дэлгүүрийн залуус ингэж төржээ. Энэ үеэр Америкт Beastie Boys буюу Адгууслаг залуус гэдэг рэп хамтлаг бий болж мандаж байсан нь бас нөлөөлсөн аж. “Манай хамтлагийн нэрэнд ямар ч утга учир байхгүй. Крис энэ нэрнээс их ичдэг байсан” хэмээн Теннант ярьж байв. - Амьтны эрхийг хамгаалах PETA байгууллага 2009 онд британи хоршилийг хамтлагийн нэрээ Rescue Shelter Boys буюу Авралын оромжны хүүхдүүд гэж солихыг шаарджээ. Амьтны дэлгүүрт амьтдыг хорьж тамладаг явдлыг эсэргүүцэж нэрээ солихыг шаардаж байв. Тэдгээр амьтдын асуудал ч эмзэг сэдэв гэдгийг Теннант хүлээн зөвшөөрсөн ч хамтлагийн нэрээ солихоос татгалзсан юм.

- Нейт Теннант 1994 онд Attitude сэтгүүлд ярилцлага өгөхдөө өөрийгөө ижил хүйстэн гэдгийг хүлээн зөвшөөрчээ. Гэсэн хэдий ч түүний хувийн амьдрал ихэд нууцлаг. Тэрээр Лондонд нэг харштай, мөн Английн зүүн хойд хэсгийн Дурам гүнлэгт гоё зуслантай. Мөн Теннант, Крис Лоу хоёр Берлинд дундаа нэг байртай.