ХСҮТ нь 2028 онд элэгний хавдартай өвчтөнд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийж нутагшуулснаар Монгол Улсад элэг шилжүүлэн суулгадаг хоёр дахь эмнэлэг болсон. Өнөөдрийн байдлаар ХСҮТ-ийн Элэг, цөс, нойр булчирхайн мэс засал-Эрхтэн шилжүүлэх төвийн баг 200 орчим элэг шилжүүлэн суулгах мэс засал хийсэн. Өнгөрсөн хугацаанд ХСҮТ-д элэг шилжүүлэн суулгасан нийт хагалгааны 12 тохиолдолд тархины үхэлтэй донороос элэг авсан байна. Гэвч сүүлийн нэг жилд нийгмийн дунд үүссэн асуудлаас үүдэж эмч, эмнэлгийн үйл ажллагаанд итгэх олон нийтийн итгэл, хандлага буурч, нэг жилийн хугацаанд нэг ч тархины үхэлтэй донор гарч ирээгүй.
П.Батчулуун эмчийн асуудал нь зөвхөн эмчийн хэрэг биш энэ салбарт ажиллаж байгаа монголчуудын амь насыг аварч, гадагшаа урсдаг валютын урсгалыг зогсооход хувь нэмэр оруулдаг эрүүл мэндийн салбартай холбоотой.
Олон улсад эрүүл мэндийн салбартай холбоотой хэргийг маш анхааралтай ав үздэг. Хэрэв хэн нэг эмчтэй холбоотой асуудал үүсвэл авлига, ёс зүйн хэм хэмжээг шалгаж, арга хэмжээ авдагч манайх шиг Эрүүгийн хэрэгт холбож, эрүүгийн ялтан болгодоггүй.
Түүнд ногдуулсан хэрэг нэг эмчийн асуудал биш. Эрүүл мэндийн салбарт эмч нарт ногдуулсан ял. Хоёр шатны шүүхээр П.Батчулуун эмчид 2.8 жилийн ял ногдуулсан. Энэ нь эд, эс эрхтэн шилжүүлэх үйл ажиллагааг буруу мэт харагдуулах, нэг хүн буруутай биш тухайн өдөр хагалгаанд оролцсон бүх хүнийг буруу зүйл хийсэн мэт, ялтан мэт сэтгэгдэлтэй үлдээж байна. Иймээс П.Батчулуун эмчийн гэм буруугүйг шүүх дахин нягталж, цагаатгаасай. Эмч хүнийг яагаад Эрүүгийн хуулиар шийдэж байгааг эрүүл мэндийн салбарынхан гайхаж байна.