Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлигаар гарган Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам байгуулагдсаны түүхт 100 жилийн ойг тохиолдуулан эрхэлсэн ажил, салбартаа олон жил үр бүтээлтэй ажиллаж, онцгой амжилт гарган, эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан Л.Мягмарбаярыг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа.
Шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр гардуулан өглөө.
Л.Мягмарбаяр нь улсад нийт 37 жил ажиллаж буй бөгөөд 2021 оноос одоог хүртэл Ногоон Шанд хүлэмж компанид зөвлөх албан тушаалтнаар ажиллаж, эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж байна.