m.mn
түрүүлж мэдээлнэ
Live
2025.04.18 12:25
2372
УИХ-ын гишүүн Х.Баттулга таныг хуулийн өмнө шалгуулахыг шаардаж байна

"Монгол ялна" ТББ-ын төлөөлөл Төгрөг нуурын ордыг баялагийн санд буцаан авах шаардлага хүргүүллээ. 

Төрийн ордон орсон чинь байхгүй байснаас Баянгол зочид буудлын гадаа ирлээ. Бид 2016 оноос "Монгол ялна" гээд дэмжсэн. Х.Баттулгыг дэмжиж явах хугацаанд төмөр зам ярилаа. 20 мянган төгрөгөөр атар талх зарлаа гэх үеэр нь бид энэ хүнийг өмөөрч байсан. Аж үйлдвэрийн парк  хаана байна гэх үед нь би өмөөрсөөр л байсан. Харин сая Төгрөг нуурын ордыг 250 сая ам.доллараар зарсан 507 хуудас баримт гаргаж ирэхээр итгэл үнэмшил буурч байна. Хятад улсыг бидэнд муулаад, цус ярьж хятадуудыг биднээр үзэн ядуулдаг. Гэтэл өөрөө хятадуудтай бизнес ярьж, сая сая доллар олдог. Энэ ариун явдал юм уу. Одоо таныг дэмжих бололцоо алга. Төгрөг нуурын ордоо авах шаардлага хүргүүлж байна" гэлээ. 

Шаардлагад: 

Монгол Улсын Үндсэн хуулийн 6.1-д  МУ-д газар , түүний хэвлий, ой ус амьтан ургамал болон байгалийн бусад баялаг ард түмний баялг төрийн хамгаалалтад байна гэж заасан байдаг. Гэтэл Х.Баттулга та стратегийн ач холбогдол бүхий Төгрөг нуурыг өөрийн гэр бүл, хамаарал бүхий этгээд , гадаадын хамсаатан түншээрээ дамжуулан үндэстэн дамнасан санхүүгийн схем үүсгэн, оффшор компани байгуулан хятад иргэдэдэ 250 сая ам.доллараар зарсан нь гадаадын эх сурвалжуудаар тогтоогдож ил болоод байгаа билээ. Төгрөг нуурын орд нь нийт  39 мянган га талбай хамардаг, улсын хөрөнгөөр хайгуул хийж, нөөцийг нь тогтоосон. Тавантолгойн бүлэг ордын 50 хувьтай тэнцэх гурван тэрбум тонн  эрчим хүчний нүүрсний нөөцтэй. 

Арвин нөөцтэй энэ орд 300 их наяд төгрөгөөр хэмжигдэж байна. Байршил УБ хоттой ойрхон Төв аймагт байрладаг. Энэ бол ард түмний өмч. Төгрөг нуурын орд газрыг цаашлаад МУ-ын газар шороо, үндэсний эрх ашгийг ганц хүний эрх ашгийн төлөө зарсан нь Монгол ялна биш Монголыг ялагдуулсан болж байна. Бид монгол ялначууд байсан. Гэтэл одоо ялагдаад байна.  Х.Баттулга таныг шалгуулахыг шаардаж байна. ." гэжээ.