Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Нийгэм
2025.04.18 14:14
1386
Иргэний нэвтрэх хэсгийг өнөөдрийн дотор засварлаж, хэвийн ажиллагаанд оруулна

Цахим төлбөрийн баримтын системд энэ сарын 16-ны 13цаг 30 минутаас хойш гэмтэл гарсны улмаас нэвтрэх боломжгүй болсон. Харин Ebarimt НӨАТУС гарсан техникийн  доголдлыг  үе шаттайгаар засварлаж байгаа бөгөөд бизнес эрхлэгчийн нэвтрэх хэсгийг өнөөдөр 12 цаг 38 минутад хэвийн болгосон байна.

Харин иргэний нэвтрэх хэсгийг өнөөдрийн дотор бүрэн засварлаж хэвийн ажиллагаанд оруулахаар ажиллаж байна гэж мэдэгдлээ.