Өнөөдөр буюу 2025 оны дөрөвдүгээр сарын 18-ны өдөр 12 дугаар анги болон өмнөх оны төгсөгчид Монгол хэл, бичгийн шалгалтаа өглөө. Шалгалтыг орон даяар зохион байгуулсан бөгөөд 41433 хүүхэд Монгол хэл, бичгийн шалгалт өгөхөөр бүртгүүлснээс 39964 хүүхэд шалгалтаа өгчээ.
Маргааш буюу дөрөвдүгээр сарын 19-ний өдөр 11 болон 10 дугаар ангийн хүүхдүүд шалгалтаа өгнө.
Шалгалтын дэвтэр дээр хөх цэнхэр өнгийн үзгэн балаар бичих тул үзгэн балаа өөрсдөө авч очихыг анхааруулж байна. 10, 11 дүгээр ангийн сурагчид:
Шалгуулагчид та бүхэн сандарч тэвдэхгүйн тулд замын түгжрэлийн тооцон эрт гарах, шалгалтын өмнөх өдөр сайн унтаж амрах, өглөөний цайгаа уух, шалгалтад авч очих дээрх бичиг баримтуудаа гарахынхаа өмнө нягтлан авч гараарай.
Шалгалтын босго оноо 400 бөгөөд босго давсан шалгуулагч их, дээд сургуульд элсэж орох эрх нь нээгдэнэ. Харин босго оноогоо даваагүй шалгуулагч элсэлтийн шалгалтад орох эрх нь нээлттэй ч их, дээд сургуульд элсэн орох боломжгүй.
Шалгалтын хариуг ажлын 15 хоногийн дараа Боловсролын үнэлгээний төвийн цахим хуудсаар дамжуулан олон нийтэд хүргэнэ.
Хэрэв шалгуулагч өөрийн оноондоо сэтгэл хангалуун бус эсвэл босго оноо даваагүй бол дараагийн удаа арванхоёрдугаар сард дахин орох боломжтой.