m.mn
түрүүлж мэдээлнэ
Гадаад мэдээ
2025.04.21 12:18
439
“Бие хамгаалагч”-ийн римэйкт Тейлор Сфивт тоглох уу, Ким Кардашьян тоглох уу?

Алдарт дуучин Уитни Хьюстоны амьдралаас сэдэвлэж, дуучин өөрөө гол дүрд нь тоглосон “Бие хамгаалагч” кино 1992 онд дэлгэцэнд гарч, тухайн жилийнхээ хоёр дахь том амжилттай киногоор шалгарч байв. Warner Bros студийн босс Майк Де Лука, Пам Абди нар энэ киног шинээр хийнэ (remake), гол дүрд дуучин Тейлор Сфивт тоглохоор өрсөлдөгчгүй тодроод байна хэмээн мэдээлж байсан. Гэвч продюсерүүд хэдэн сарын өмнөөс дэлхийн хэмжээний бас нэг од Ким Кардашьянтай холбогдож “Бие хамгаалагч”-ийн гол дорд тоглуулах талаар ярилцаж байгаа гэсэн мэдээ түгжээ.


Энэ мэдээ Сфивтийн шүтэн бишрэгчдийн хувьд цэлмэг тэнгэрээс аянга цахих мэт л буулаа. Найруулагч нар том дэлгэцэнд анх удаа гол дүр бүтээх гэж байгаа Кардашьянд зориулж найруулгыг тусгайлан өөрчилсэн хэмээн эх сурвалж баталж байна. Тейлор Сфивтийн 2023 оны The Eras Tour аялан тоглолтоор кино хийсэн найруулагч Сам Ренч гол дүрийг Сфивтэд өгсөн гэж байсан ч Warner Bros-ийн эзэд, продюсерууд Кардашьян руу илүү хазайж түүнд зориулсан найруулгыг бэлдээд байгаа бололтой. 1992 онд дэлгэцэнд гарсан оригинал “Бие хамгаалагч” дээр R&B дуучин Рачел Марроны дүрд дуучин Уитни Хьюстон, түүний бие хамгаалагч, нууц албаны ажилтны дүрд Кевин Костнер тоглодог. Хьюстон 2012 оны хоёрдугаар сард энэ хорвоог сайн дураараа орхисон билээ.