УИХ-ын гишүүн Б.Найдалаа Х.Баттулгатай холбоотой баримтыг АТГ-т өгөхөө мэдэгдлээ.
Тэрээр "Бидэнд иргэдээс ирсэн мэдээллээр 2006 оны гуравдугаар сарын 23-ны өдөр Женко группээс Deawoo групп руу явуулсан албан бичигт хэд хэдэн ноцтой зүйлс байна. Үүнд:
Нэгдүгээрт, Хориод жилийн өмнө Монголын банк санхүүгийн салбарт “Номарангийн хэрэг” гэх олон арван хохирогчтой 10 сая долларын залилангийн хэрэг гарч байсан. Женко группээс Deawoo групп руу явуулсан албан бичиг дээр “Номарангийн хэрэг”-тэй холбоотой хариуцлагыг Монгол шуудан болон Голомт банк дээрх хохирлыг миний бие хүлээнэ гэж Х.Баттулга хүлээн зөвшөөрсөн байна.
Хоёрдугаарт, Энэ албан бичигт Монголын байгалийн баялаг нөөц нь тогтоогдсон ордуудыг заръя, зарж байна. Хятад талын худалдан авагч олж өгөөч гэх утгатай санал хүсэлт байгаа юм. Энэ нь Төгрөг нуурын ордтой холбоотой байх магадлалтай гэж үзэж байна. Иймд энэ бичгийг шалгах ёстой газруудад нь хүргэх ёстой, олон нийт мэдэх ёстой гэж үзэж байна.
Гуравдугаарт, 2006 онд явуулсан тус бичгийг УИХ-ын гишүүн явуулсан байна. Үндсэн хуулиар УИХ-ын гишүүн өөр ажил хөдөлмөр эрхэлж болдоггүй. Бизнес хийж орд газар зарах тухай ярих нь байтугай ямар ч ажил эрхлэх боломжгүй. Ийм ноцтой мэдээлэл байгаа учраас АТГ-д энэ мэдээллийг хүргэнэ" гэв.
Шууд дамжуулалтыг үзэх: