m.mn
түрүүлж мэдээлнэ
Гадаад мэдээ
2025.04.21 13:21
1338
Түр гал зогсоолт дуусангуут Украиныг довтолжээ

Москвагаас зарласан Улаан өндөгний баярын түр гал зогсоолт дуусав уу, үгүй юу өнгөрсөн шөнө Оросын дронууд Украины хэд хэдэн бүс нутгийг довтоллоо хэмээн Украины цэргийнхэн мэдэгдэв. Киев, Херсон, Днипропетровск, Черкаси, Миколаев, Запорожьняд агаарын довтолгооны түгшүүр сонсогджээ. “Дэлбэрэлт энд тэндгүй сонсогдсон. Ямар хохирол учирсан талаар одоогоор мэдээлэл алга” хэмээн Миколаев хотын дарга Олександр Сенкевич ярилаа. Нийслэл Киевт мөн дэлбэрэлт сонсогдсон байна.

Дроны араас Оросын онгоцууд агаарт хөөрч Украины хэд хэдэн байрлалыг бөмбөгджээ. 
Оросын талаас энэ довтолгооны талаар тайлбар хийсэнгүй. Түр гал зогсоох тохиролцоог зөрчсөн хэмээн хоёр тал нэг нэгнээ буруутгасаар байна.