Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 29 дүгээр захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн 5 дугаар хурал боллоо.
Ажлын хэсгийн ахлагчаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр, гишүүдээр яам, агентлагийн хяналт шинжилгээ, үнэлгээний газрын дарга нар, бусад албан тушаалтнууд ажиллаж байна.
Тус ажлын хэсэг нь Улсын Их Хурлын 2022 оны “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай ” 36 дугаар тогтоолын хэрэгжилтэд хийсэн хяналт шинжилгээний мэдээлэлд үндэслэн зорилтот түвшинд хүрч байгаа эсэх, хүрээгүй бол шалтгаан нөхцөлийг тодорхойлж, үр дүнг сайжруулах дүгнэлт, зөвлөмж боловсруулж, холбогдох байгууллагуудад хүргүүлж, хэрэгжилтийг хангахад анхаарч ажиллах юм.
Өнөөдрийн хурлаар “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хэрэгжилт, цаашид шаардлагатай дэд бүтэц, тээвэрлэх тогтолцоо, нийгэмд үзүүлэх нөлөөлөл, эдийн засгийн ач холбогдол, хэрэгжилтийн аудитын мэдээлэлтэй танилцаж, санал солилцлоо.
Үндэсний аудитын газрын мэдээлснээр гол нэрийн 6 төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг дотоодын үйлдвэрлэлээр бүрэн хангаж байгаа боловч импортын хамаарал 42.1% буюу хүнсний бие даасан байдал алдагдсан хэвээрээ байна.
Монгол Улсын гол нэрийн 16 хүнсний бүтээгдэхүүний хэрэглээг 2020 онд дотоодын үйлдвэрлэлээр 57.9 хувийг, импортоор 42.1 хувийг тус тус хангасан нь өмнөх оноос 0.6 нэгж хувиар буурсан байна.
Хүнсний тухай хуулийн 14 дүгээр зүйлд дараах арга хэмжээг хэрэгжүүлэх шаардлатайг тусгажээ.
Хуульд заасан дээрх арга хэмжээг хэрэгжүүлэхэд оролцогч талуудын зарим чиг үүрэг давхардсан, хэрэгжүүлэгч байгууллагуудын хоорондын уялдаа холбоо сул байгаагаас шалтгаалан төлөвлөгөө бүрэн гүйцэт хэрэгжихгүй байгааг Чанарын удирдлагын газрын захирал Ж.Батсайхан онцолж байв.
Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын мэдээлснээр УИХ-ын 36-р тогтоолын төлөвлөгөөний 114 заалтын хэрэгжилт дунджаар 62.6 хувьтай хэрэгжиж байна.
Үнэлгээний ангиллаар задалбал:
Цаашид хэрэгжилтийг сайжруулахад анхаарч, хийж хэрэгжүүлэх арга хэмжээ:
- Аймаг орон нутгийн хяналт шалгалтын байгууллагуудтай хамтарч, ачаа тээврийн замын хуудастай тээвэрлэлт хийж байгаа эсэхэд хяналт хийж, хэрэгжүүлэх;
- Хүнсний хангамж, хүртээмж, шим тэжээл, хүнсний аюулгүй байдлын статистик мэдээг олон улсын түвшинд нийцсэн аргачлалаар, үнэн зөв, бодитой тооцох;
- Хүнсний тухай болон Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль, Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого, зорилтыг хангах зорилгоор хэрэгжүүлж буй үндэсний хөтөлбөрийг орон нутагт хэрэгжүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж, үр дүнг тооцож ажиллах;
- Эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр холбогдох хууль тогтоомж, дүрэм журам, стандартыг шинэчлэх, нэмэлт өөрчлөлт оруулах ажлыг эрчимжүүлэх;
- Хүнсний лабораториудын итгэмжлэл, аюулгүй үзүүлэлтийг сайжруулах, тоног төхөөрөмжийн шинэчлэл хийх, цаашид хоол хүнсний илчлэг, шимт бодисын агууламжийг бүрэн шинжлэх хүчин чадавхитай болгох;