ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг Тайван улс дахь худалдааны консулаар томилогдох талаар мэдээлэл өнгөрсөн долоо хоногт гарсан. Харин тус асуудалтай холбогдуулан "Эрүүдэн шүүлт хэлмэгдүүлэлттэй тэмцэх үндэсний холбоо" НҮТББ-аас мэдээлэл хийлээ.
Т.Хүрэлбат "Эрүүдэн шүүлт хэлмэгдүүлэлттэй тэмцэх үндэсний холбоо" НҮТББ-ын төлөөлөл: Б.Хурцыг Тайван улс дахь худалдааны консулаар томилогдох гэж байгааг эсэргүүцэж дөрвөн газарт хүсэлт хүргүүлж байна. Б.Хурцын гарт хэлмэгдсэн 47 иргэн байна. С.Зоригийн хэргээс эхлээд. Дээрх хэлмэгдсэн 47 иргэн аав, ээж, ах дүү, үр хүүхэд гээд тооцоод үзвэл 800 гаруй иргэн дам хэлмэгдсэн байна.
Б.Хурцыг ингэж томилж байгаа нь хэлмэгдсэн 800 иргэнийг доромжилж байгаа, басамжилж байгаа үйлдэл гэж харж байна.
Мөн манай улсын нэр хүндийн европт шороотой хутгана. Өмнө нь Б.Хурц тамхины наймаа зэргийг хийж байсан. Энд ирээд ТЕГ-ын дарга болсноос хойш эхнэрийнх нь компанид татварын шалгалт хийсэн татварын алба хаагчийг шоронд хорих, хамт ажиллаж байсан хүн нь та авлига авахаа боль гэсний төлөө шоронд хорих, С.Зориг агсны амь насаа алдсан хэрэгт ядарсан хоёр хүнийг хэлмэгдүүлж шоронд хийсэн зэрэг маш олон гэмт хэрэг үйлдсэн хүн.
Б.Хурцыг би албан ёсны гэмт хэрэгтэн гэж хэлмээр байна.
Хэлмэгдсэн хүмүүсийн асуудлын зохицуулах гээд түр хороо байгуулагдан ажиллаж байгаа. Энэ үед төрөөс ийм албан томилолт аваад явбал төр өөрөө Б.Хурцыг гэмт хэрэг хийхийг албан ёсоор дэмжсэн гэж үзэхээр байна.
Шууд дамжуулалт: