Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Live
2025.04.21 15:06
2670
330 гаруй иргэнийг 33 тэрбумаар хохироосон хэрэг өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй байна

Өнөөдөр Залилангийн хохирогчдын холбооноос ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэлд шаардлага хүргүүллээ.

Хохирсон иргэдийн төлөөлөл: ХЗДХ-ийн яаманд ажиллаж байсан Ш.Энхжаргал биднийг шинэ яармаг болон Буянт-Ухаа-2 хороололд хөнгөлөлттэй нөхцлөөр байранд оруулна гэж залилж, хохироосон.

Төрийн байгууллагад ажиллаж байсан хүн, мэргэжлээ хууль бусаар ашиглаж биднийг итгэн үнэмшүүлж маш олон иргэнийг байранд оруулж өгнө гэж хохироосон. Гэвч энэ залилангийн хэрэг өнөөдрийн хүртэл шийдэгдээгүй байна. Тиймээс ахин олон иргэн битгий хохироосой гэсэндээ сэрэмжлүүлэг болгох үүднээс өнөөдөр мэдээлэл өгч байна. 

Бид Энхжаргалыг 11 сард нас барсны дараа л хохирогч болсон гэдгээ мэдсэн. Цагдаагийн байгууллагад удаа дараа гомдол гаргасан ч ажил ихтэй байна гэх шалтгаанаар хойшлуулж, өнөөдрийг хүртэл ямар ч шийдтэй хариу өгөөгүй байгаа. Өмгөөлөгч авсан ч өмгөөлөгч хангалттай ажиллахгүй, ажил нь зогсчихдог. Бидэнд ахин дахин өмгөөлөгч авах ч хэцүү байна. Тиймээс ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэлд шаардлага хүргүүлж байгаа юм. 

 330 гаруй иргэнийг 33 тэрбумаар хохироосон гэж бидэнд мэдэгдсэн. 

Хохирсон иргэдийн төлөөлөл: Би Энхжаргалын данс руу урьдчилгаа гээд 27 сая төгрөг шилжүүлсэн. Дөнгөж байрандаа ороод байж байтал би энэ байрны жинхэнэ эзэн нь байна гээд хүн хүрээд ирсэн. Тэгээд би нэг сард өвлийн хүйтэнд хөөгдөөд гарсан.

Би хөгжлийн бэрхшээлтэй. Өнөөдрийг хүртэл түрээсийн байранд амьдарч байгаа. Би энэ хүнд залилуулаагүй байсан бол  байрны урьдчилгаатайгаа байх байсан. 

Шууд дамжуулалт: