Эдийн засагч Ж.Дэлгэрсайханаас цаг үеийн асуудлаар тодруулга авлаа.
Эдийн засагч Ж.Дэлгэрсайхан: Би сөрөг байр суурьтай байгаа. Учир нь Монгол Улс евразийн хэлэлцээр байна уу бусад улстай хэлэлцээр хийхдээ өнөөдрийн улсынхаа бодит нөхцөл байдлыг зөвөөр үнэлэх ёстой. Манай улсын эдийн засгийн өөрийнх нь бүтэц нь уул уурхай, үйлчилгээг дагасан өсөлтөөр тодорхойлогдож байна. Боловсруулах үйлдвэрийн эдийн засагт үзүүлэх хувь хэмжээ 1990 оноос уначихсан. Уул уурхайн салбарын аж үйлдвэрийн салбарт эзлэх байр суурь асар өндөртэй.
Үндэсний хэрэглээний дийлэнхийг бид гаднаас авдаг. Дотоодын хэрэглээгээ баталгаатай хангаж чадсан салбар, экспортлогч салбар ховор. Тийм учраас евразийн эдийн засгийн холбоонд бид нэгдсэнээрээ манай улсын аж үйлдвэрийн салбар өсөх, эдийн засгийн баталгаанд эерэг нөлөөлөл байхгүй. Үүнийг олж харахгүй байгаа.
Зарим бараа бүтээгдэхүүн хямд борлуулагдах тохиолдол байж болно.
Түүнээс энэ холбоотой бид гэрээ хийснээр худалдааны хувьд алдагдалтай байна гэж харж байна.
Шууд дамжуулалт: