m.mn
түрүүлж мэдээлнэ
Live
2025.04.22 14:01
1629
Өмгөөлөгч: Дүнжингаравын уулзварт газ тээвэрлэж явсан Ч.Ренчиндорж замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй

Дүнжингаравын уулзварт гарсан ослын урьдчилсан хэлэлцүүлэг эхэллээ. Хэлэлцүүлгийн эхэнд "Дашваанжил" ХХК-ийн том оврын автомашиныг жолоодож явсан Ч.Ренчиндоржийн өмгөөлөгч нар мэдээлэл өгч байна. Юун түрүүнд гарсан осолд газ тээвэрлэж явсан Ч.Ренчиндорж замын хөдөлгөөний дүрмийн зөрчөөгүй бөгөөд түүний буруутай үйлдлээс болж гал гараагүй гэдгийг онцолсон юм. Өмгөөлөгч "Мөн гал унтраах явцад тоног төхөөрөмж, стандарт хангагдаагүй гэж үзэж буй бөгөөд аюултай ачаа тээвэрлэх стандартыг зөрчөөгүй.  Техникийн шинжээчдийн дүгнэлт хавтаст хэрэгт байгаа. Хоёр жолооч замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй байна гэж гарсан. Ч.Ренчиндорж давуу эрхтэй байсан гэх дүгнэлт гарсан. ШШТХ-ийн 27.1 бүлэгт шинжээч нар зам тээврийн осол гарсан байна. Үүнд Ренчиндорж замын хөдөлгөөний дүрмийг зөрчөөгүй байна, давуу эрхтэй байсан гэх дүгнэлт гарсан.

Э. Мөнхнаранг яагаад прокурорын байгууллага хаацайлаад байгаа юм. Батлан хамгаалах яамыг яагаад хэрэгт татахгүй байгаа юм?

Зам тээврийн осол гурван нөхцөл байдлаас үүсдэг. Нэгдүгээрт жолоочийн хариуцлагагүй байдал, хоёрдугаарт зам, гуравдугаарт техник хэрэгсэл. Тухайн үед замын стандарт шаардлага хангаагүй байсан бол одоо зассан байна. Хэрэв зам хэвийн стандартын дагуу байсан бол засахгүй л байх байсан" гэлээ.