Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний тохиолдлууд ихэвчлэн Ерөнхий боловсролын сургуульд голомтлон гарч байгаатай холбоотой хамт сурдаг, ажиллаж байгаа хүүхэд, иргэд халдвараас сэргийлэх үүднээс улаанбурханы эсрэг вакцинд хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалах боломжтой юм. ХӨСҮТ-ийн мэдээлснээр улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 688, үүнээс эмнэлэгт 158 хүн эмчлүүлж байгаа бол гэрээр гурав, эдгэрсэн 498, сэжигтэй 38, хавьтал 11539 байна.