m.mn
түрүүлж мэдээлнэ
Эрүүл мэнд
2025.04.22 14:57
521
Э.Анубүжин: Өнгөрсөн онд цахилгаан дугуй, скүүтрээс үүдэлтэй гурван хүн нас барсан

Зам тээврийн осол аваарын тухай асуудлаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөл өнөөдөр хуралдлаа. Хурлын үеэр ГССҮТ-ийн тандалтын мэргэжилтэн Э.Анубүжин мэдээлэл өглөө. Тэрээр "Сүүлийн гурван жил нийслэл хотод цахилгаан дугуй, скүүтэртэй холбоотой гэмтэл өсч байгаа. 2022 онд тухайн шалтгааны улмаас 50 осол гэмтэл бүртгэгдэж байсан бол 2024 оны байдлаар 532 болж, арав дахин нэмэгдсэн. Осол гэмтэлд өртөж байгаа насны бүлгээр нь авч үзвэл бага насны хүүхэд мөргүүлэх, өсвөр насныхан цахилгаан дугуй, скүүтрээс унаж бэртэх тохиолдол өндөр байна. 2024 оны байдлаар гурван нас баралт бүртгэгдсэн. Тухайн нас баралтын нэг нь мөргүүлж нас барсан бол хоёр нь унаж явж байгаад осолдож нас барсан. Иймээс цахилгаан дугуй, мопид тээврийн хэрэгслийн аль төрөлд орж байгаа юм. Ямар дүрэм журам баримтлахыг нь тусгаад өгвөл илүү тодорхой болно. Бага насны хүүхэд жолоо бариад явж байгаагаас ялгаагүй болж байна" гэлээ.