m.mn
түрүүлж мэдээлнэ
УИХ-ын гишүүн
2025.04.22 15:18
1368
Б.Дэлгэрсайхан: Онгоцны түлшний төслийг Ц.Туваан барьж орж ирээд гал үүрээд байгаа юм биш

 ОХУ-тай агаарын хөлгийн түлш нийлүүлэх гэрээ хийх асуудалд УИХ-ын зарим гишүүн эсрэг байр суурьтай байгаа бол УИХ дахь АН-ын бүлэг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваанаар эрх баригч нам туг тахих гэж байна гэж шүүмжлээд байгаа юм. Үүнтэй холбоотой УИХ-ын гишүүн Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханаас тодрууллаа. Тэрээр "Онгоцны түлшний үнэ өндөр байна гэх үндэслэлээр төрийн өмчит “Эрчис ойл” гэх компанийг ОХУ-аас ч санал гаргаж, манай талаас ч санал гаргаад 60/40 харьцаатай байгуулсан. Үүнийг түрүүчийн парламентаар буюу 2023 онд шийдсэн юмаа, шинэ юм биш одоо давтан яриад байгаа юм. Ц.Туваан ч барьж орж ирээд гал үүрээд байгаа юм биш. “Эрчис ойл” компани нь өөрөө манай салбарт байж байгаад энэ компанийг иргэдийн АИ-92 бензин , уул уурхайн компанийг түлшээр хангах асуудлыг нэг яамд төвлөрүүлье гээд Эрдэс баялаг уул уурхайн яамд өнгөрсөн хоёрдугаар сард ЗГ-н  хурлын шийдвэрээр шилжсэн. Тиймээс Ц.Туваан сайд барьсан юм. Түүнээс биш би зугтсан асуудал байхгүй. Бид онгоцны бензинээ  ОХУ-аас авахаас өөр ямар ч гарц гаргалгаа байхгүй. Зарим байнгын хороогоор дэмжихгүй гээд яах юм. Бид нислэггүй болох юм уу? 2028 онд Дорноговь аймагт баригдаж байгаа нефтийн үйлдвэр ашиглалтад ороод хамгийн түрүүнд онгоцны түлш үйлдвэрлэнэ. Тэр үед бидэнд сонголт ирнэ. ОХУ-аас өөр хаанаас авах юм. Солонгос , Японоос авж байна гэж худлаа яриад байгаа юм. Япон, Солонгосын нислэгийн үеэр бид цэнэглэлт л хийж байгаа. Түүнийгээ л авж байна гэж андуурч яриад байгаа юм. Ингэж цэнэглэсэн нийлбэр дүн жилийн эцэст 3000 тонн л болж байгаа. Нөөцтэй ирж байгаа шалтгаан нь магадгүй энд бууж чадахгүй бол дараагийн онгоцны буудал руу нисэх нөөц юм" гэлээ.