m.mn
түрүүлж мэдээлнэ
Live
2025.04.22 17:05
4193
Н.Баатаржав: Аваар осолд өртсөн хүмүүсийн ар гэрт бид санаа зовж  байна. Манай жолооч дүрэм зөрчөөгүй

Дүнжингаравын уулзварт гарсан ослын урьдчилсан хэлэлцүүлэг БЗ, СБ, ЧД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд өнөөдөр боллоо. Хэлэлцүүлгийн эхэнд "Дашваанжил" ХХК-ийн том оврын автомашиныг жолоодож явсан Ч.Ренчиндоржийн өмгөөлөгч нар мэдээлэл өгсөн. Урьдчилсан хэлэлцүүлгийн талаар "Дашваанжил" ХХК-ийн захирал Н.Баатаржав "Дөрвөн асуудлыг тодруулна гээд хэрэг мөрдөн байцаалтад   буцлаа.   Манай машин зам тээврийн  осолд орсон, ганцаараа биш. Буруу зөвийг цагдаа, хуулийн байгууллага  олж тогтооно. Хуулийн байгууллага зөвөөр шийднэ гэж найдаж байна. Аваар осол, гал түймэрт  өртсөн хүмүүст бид эмгэнээд,  санаа зовж  байгаа. Манай жолооч  бол дүрэм зөрчөөгүй. Иймээс шүүгч зам тээврийн осол болсон уу гэдгийг тодруулахаар боллоо" гэлээ.