Лхагва гарагийн өглөөний зочноор Тээврийн цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, Цагдаагийн хошууч Г.Отгонтамир оролцлоо.
-Энэ сарын 1-ны өдрөөс эхлэн тээврийн цагдаагийн албанаас цахилгаан дугуй, мопид, суррон зэрэгт тодорхой хэмжээний хязгаарлалт хийсэн. Энэхүү дүрэм үйлчилж эхэлснээр ямар ямар үр дүн гарч эхэлсэн бэ
-4-р сараас 10-р сар хүртэл мотоцикл, мопед, унадаг дугуйтай иргэдийн хөдөлгөөнд оролцох улирал нь байдаг. Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 25-р зүйл заалт дээр мотоцикл, мопед, унадаг дугуйгаар хөдөлгөөнд оролцох дүрмийн заалт байдаг. Тус дүрмийн дагуу гудамж, замын хөдөлгөөнд хэрхэн оролцох хэрэгтэй. Сүүлийн үед механикжсан хөдөлгүүртэй, цахилгаан хөдөлгүүртэй мотоцикл буюу хоёр дугуйт тээврийн хэрэгслийн тоо эрс нэмэгдэж байна. Цагдаагийн байгууллагаас хоёр дугуйт тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцох дээр хяналт тавьж байна.
Хүүхэд, залуус цахилгаан хөдөлгүүртэй мотоциклд унаж гудамж, замын хөдөлгөөнд оролцох зөрчлийг ихээр гаргаж байна. Тиймээс хоёр дугуйтын түрээсийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж албан байгууллагуудыг цагдаагийн байгууллагаас дуудаж, замын хөдөлгөөний хууль дүрэм буюу замын хөдөлгөөний дүрмийн 15-р зүйл заалтыг мөрдөж хөдөлгөөнд оролцох зөвлөмжийг өгсөн.
Хоёр дугуйт тээврийн хэрэгслийг унаж хөдөлгөөнд оролцохдоо хамгаалалтын малгайтай байна. Бага насны хүүхэд эцэг, эх асран хамгаалагчтайгаа аюулгүй байдлыг хангасан талбай дээр унах ёстой. Насны хязгаараар нь аваад үзвэл 0-10 хүртэлх насны хүүхэд заавал харгалзах хүнтэй, 12-14 насны хүүхэд унадаг дугуйн зам дээр, хамгаалалтын малгайтай явна. 14-өөс дээш буюу 16 нас хүртэл унадаг дугуйн замаар явна. Эсвэл зорчих хэсгийн баруун хөвөөгөөр явна.
Саадыг тойрохоос бусад тохиолдолд зүүн гар талын эгнээ руу орохыг хориглодог. Зорчих хэсгийн голоор явж байгаад урсгал сөрөх зөрчлүүд их гарч байна.
А ангиллын сургалтад суугаагүй, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаагүй тохиолдол хөдөө орон нутгийн замд ихээр гарч байна.
-Хөдөө орон нутгийн замд урин дулааны улиралд осол аваарын гарах тоо нэмэгддэг. Энэ жилийн хувьд орон нутгийн замд осол аваар хэр их бүртгэгдэж байгаа вэ
-Орон нутаг руу зорчих хөдөлгөөн эрс нэмэгдэж байна. 4, 5 сараас эхлэн хөдөө орон нутаг руу зорчих хөдөлгөөн эрс нэмэгддэг. Сүүлийн үед орон нутгийн замд ноцтой аваар ослууд бүртгэгдсэн. Одоо мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа. Тийм учраас хэргийн талаар ярих боломжгүй байна. Гэхдээ орон нутгийн замд хурд хэтрүүлэх зөрчил их гарч байна. Энэ зөрчлийг гаргаснаар онхолдох хэлбэрийн осолд өртөж байна.
Шууд дамжуулалт: