Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Нийгэм
2025.04.23 11:03
271
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдлын тоо 730 болж, 164 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдлын тоо 730 болж, 164 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Харин гэрээр 26 иргэн эмчилгээ хийлгэж байгаа бол 540 иргэн эдгэрсэн гэж ХӨСҮТ-өөс мэдээллээ. 

Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний тохиолдлууд ихэвчлэн Ерөнхий боловсролын сургуульд голомтлон гарч байгаатай холбоотой хамт сурдаг, ажиллаж байгаа хүүхэд, иргэд халдвараас сэргийлэх үүднээс улаанбурханы эсрэг вакцинд хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалах боломжтой юм.