Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Улс төр
2025.04.23 11:44
511
О.Номинчимэг: Тамхины гаалын татварыг буулгавал оршуулгын газар л нэмэгдэнэ

УИХ-ын гишүүн О.Номинчимэг Тамхины хяналтын тухай хуулийн талаар мэдээлэл хийлээ. 

УИХ-ын гишүүн О.Номинчимэг: УИХ-аас өнгөрсөн долоо хоногт байнгын хороод евразийн худалдааны түр хэлэлцээрийг хэлэлцэж байна. Зөвшилцөх үе шатандаа явж байна.  Евразийн худалдааны түр хэлэлцээрээр УИХ-ын даргын захирамжаар тамхины хяналтын хуулийн хэрэгжилтэд дүн шинжилгээ хийж, шаардлагатай бол электрон болон янжуур тамхины асуудал дээр хуулийн нэмэлт өөрчлөлт санаачлах ажлын хэсгийг ахалж ажиллаж байгаа.

Хуулийн төсөл бэлэн болоод хэлэлцүүлгийн шатандаа явж байх үед евразийн худалдааны түр хэлэлцээрээр тамхийг гаалийн албан татварыг тэглэх хэлэлцээр орж ирснийг эсэргүүцэж байгаа юм.

Янжуур тамхи бол ихэвчлэн импортын бүтээгдэхүүн байдаг. Тоо баримт харвал манай улсад тамхидалт, ялангуяа хүүхэд залуусын тамхины хэрэглээ өсөж байгаа. 

2024 оны гаалийн мэдээг аваад үзвэл, 3.5 тэрбум ширхэг янжуур тамхийг импортолсон байна. Үүнийг улсынхаа нийт хүн ам буюу дөнгөж төрсөн 0 настай нярайгаас 80 настай буурай хүртэл хуваагаад үзвэл 1 хүнд жилд мянган ширхэг тамхи буюу 50 хайрцаг тамхи ногдож байна.  Үүн дээр нэмээд ямар нэгэн зохицуулалтгүй явж байгаа электрон тамхины асуудал байна. Хүүхэд залуусын дунд хэрэглээ нь гаарсан. 2024 онд л гэхэд 7.8 сая электрон тамхи импортлогдсон байна. Энэ тоог хүн амдаа хуваагаад үзвэл дөнгөж төрсөн нярай, 80 настай буурал хүртэл хүн болгонд жилд 2 электрон тамхи татах тоон үзүүлэлт гарсан. 

Нийт тамхин бүтээгдэхүүний импортын 35 хувь нь евразийн түр хэлэлцээрт орж байгаа 5 улсаас импортлогддог. Талхнаас хямд хэлэлцээр л харагдаж байна. Дэлгүүрт нэг хайрцаг янжуур тамхи 3-4 мянган төгрөгийн үнэтэй байгаа. Манай улс тамхинд ногдох татвараараа дэлхийд байхгүй хамгийн хямд улс. 

30 хувийн гаалийн татварыг нь байхгүй болговол 1 хайрцаг янжуур тамхи зайрмагаас хямдхан үнэтэй болно. Төр нь хүүхдүүддээ хор бэлдэж өгдөг бодлого явуулах ёсгүй. Миний хүүхдүүд талх үнэтэй байна хямдханаар нь янжуур тамхи татчих гэдэг бодлогыг төр хийх ёсгүй. 

Эрүүл мэндийн дата судалгааг авч үзвэл тамхинаас үүдэлтэй хавдрын тоо жилээс жилд нэмэгдэж байна. Нас баралтын тоо ихсэж байна.

Жилд дунджаар 4,300 иргэн тамхинаас үүдэлтэйгээр нас барж байна. Тамхины татварыг буулгавал, оршуулгын газар л нэмэгдэнэ. 

Шууд дамжуулалт: