УИХ-ын гишүүн Б.Баярбаатар евразийн хэлэлцээрийн хүрээнд мэдээлэл хийлээ.
УИХ-ын гишүүн Б.Баярбаатар: Евразийн гэрээ хэлэлцээрийг тодорхой түвшинд дэмжиж байгаа. Нөгөө талдаа малын гаралтай түүхий эдийг экспортод гаргах, үнийг нэмэгдүүлэх онцгой ач холбогдолтой гэж харж байгаа. 3 жилийн хугацаанд нэгдэж, 367 бараа бүтээгдэхүүний татварын асуудал хөндөгдөж байна. Тамхины төрөл нэмэгдсэнээр тамхи хэрэглэгчийн тоо нас залуужиж байна. Өнөөдөр 10 жилийн хүүхдүүд электрон тамхийг ямар түвшинд хэрэглэж байгааг олон хүн нүдээрээ харж байгаа.
Утаанаас, тамхинаас үүдэлтэй уушгины өвчлөл сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэж нас баралт залуужиж байна.
Аливаа улс иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах үүрэгтэй. Гэтэл бид эсрэг шийд гаргаж, тамхины үнэ бууруулж талхнаас хямдхан болгож болохгүй. Өнөөдөр мянга, 2 мянган төгрөгөөр зарагдаж байгаа тамхийг ахиад 30 хувь хямдарна гэсэн агуулга орж ирж байна. Өртөг хямд тамхийг худалдаж авах боломжийг төр өөрөө бүрдүүлж өгөх гэж байна. Тамхинд сайн зүйл байхгүй.
Тамхи хүргэлснээр ийм сайн давуу тал байдаг юм гэх зүйл байхгүй. Тиймээс үүнийг хэлэлцээрээс хасах саналтай байгаа.
Гурилын татварыг хассан. Үүний үр дүнг гурилын үнээр харж болно.
Гурилын салбар халамжийн салбар болж хувирсан. Өнгөрсөн 3 жилийн хугацаанд 212 тэрбум төгрөгийг гурилын салбарт хөнгөлөлттэй зээл хэлбэрээр 3 хувийн хүүтэй зээл олгосон байдаг. Энэ зээл өнөөдөр үр дүнгээ үзүүлсэн үү гэдэг талаар судалж, шалгах шаардлага байгаа.
Шууд дамжуулалт: