Өчигдөр цахим орчинд нийтэгдсэн бага насны хүүхэд аавдаа зодуулсан гэх мэдээлэл цацагдсан. Тус асуудлын талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвөөс тодруулахад цагдаагийн байгууллагаас бүртгэлд авч шалгалтын ажиллагаа явуулж байгаа.
Одоогийн байдлаар хүүхдийг хамгаалах байранд авч аюулгүй байдлыг хангасан гэлээ.