Засгийн газрын хуралдаан болж, хуралдаанаас гарсан шийдвэрийг ЗГХЭГ-ын дарга Н.Учрал мэдээллээ.
ЗГХЭГ-ын дарга Н.Учрал: Өнөөдрийн хуралдаанаар Хөгжлийн банкийг экспорт импортын банк болгох шинэ эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлээр ажиллаж байгаатай холбогдуулж Хөгжлийн банкны хуулийг танилцууллаа. Ирэх 7 хоногийн засгийн газрын хуралдаанаар Хөгжлийн банкны хуулийг эцэслэн танилцуулж, УИХ-д өргөн мэдүүлэхээр ажиллаж байна.
Мөн газрын газар хоорондын олон улсын гэрээ, хөрөнгө оруулалтын гэрээг хэрэгжүүлэх чиглэлээр гадаадын хөрөнгө оруулагч нарыг хамгаалах цаашлаад хөрөнгө оруулалтын тогтвортой орчин бий болгох чиглэлээр эрх зүйн орчныг боловсронгуй болгохоор ХЗДХ-ийн сайдаар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байна.
Үүний үр дүнд ирэх 7 хоногийн засгийн газрын хуулиар татварын ерөнхий хууль, хөрөнгө оруулалтын хууль тогтоомжийн хуулиудад шаардлагатай нэмэлт өөрчлөлт хийх төслийг боловсруулна.
Уул уурхайн биржийн тухай хуулийг УИХ-д өргөн мэдүүлж хэлэлцэх, эсэхийг шийдвэрлэх үед УИХ-ын гишүүд, улс төрийн намын бүлгүүдээс гаргасан саналуудыг үндэслэн тус хуулийг дахин боловсруулж, өргөн мэдүүлэхээр хуулийг засгийн газрын зүгээс татаж авах шийдвэрийг гаргалаа.
Мөн үндэсний баялгийн сангийн хэрэгжилт, хуримтлалыг нэмэгдүүлэх чиглэлээр хувийн хэвшил болон төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох хэлэлцээрүүд үргэлжилж байгаа.
Монголын баялаг аль нэгэн намын өмч биш, хэн нэгэн улс төрчийн хувийн хөрөнгө биш. Зэс, нүүрс, уран, газрын ховор элемент жонш, төмөр, мөнгө бүгд монголын баялаг. Үүнд төгрөг нуур, ухай худаг, овоотолгой, овоолго ч монголын баялаг. Байгалийн баялгийг хэн нэгэн бүтээгээгүй.
Тийм учраас байгалийн баялагтаа ард түмэн эзэн байх, баялгийн сангаараа дамжуулан эрүүл мэнд, орон сууц, боловсролдоо зарцуулах хууль эрх зүйн орчныг бид бүрдүүлсэн. Тэгэхээр авах ёстой хуулийн дагуу бид нуур, худгаа ч авна.
Шууд дамжуулалт: