Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан танилцууллаа.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан: Уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, валютын нөөцийг өсгөх чиглэлээр авч хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө баталж, ажиллаж байгаа. Өчигдөр ажлын хэсэг хуралдсан.
Өчигдрийн байдлаар уул уурхайн бүтээгдэхүүний экспортын биет хэмжээ өссөн дүнгээрээ өмнөх оны мөн үеийнхээс давсан үзүүлэлттэй байгаа. Харин энэ оны 1-р сарын 1-ээс өнөөдрийг хүртэл хугацаанд улсын хэмжээнд 22.9 сая тонн нүүрс экспортод гарсан мэдээтэй байна.
Сүүлийн үеийн нэмэгдэл дотроос Бичигт боомтоор экспортод гаргаж байгаа эрчим хүчний нүүрсний экспорт 2.9 дахин нэмэгдэж, 2 сая гаруй мянган тонныг экспортод гаргаад байна.
Шууд дамжуулалт: