Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Нийгэм
2025.04.23 14:34
2551
Хардалтын улмаас эхнэрээ хөнөөсөн А-д холбогдох хэргийг прокурорт шилжүүллээ
Цагдаагийн байгууллагад энэ оны 02 дугаар сард Архангай аймгийн нутаг дэвсгэрт хүн нас барсан гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.
Аймгийн цагдаагийн газраас тус хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулахад энэ оны 02 дугаар сарын 06-ны өдөр тус аймгийн дугаар тоот байранд иргэн Б-г түүний нөхөр А гэгч нь хардалтын улмаас зодож, олон тооны гэмтэл учруулж, амь насыг нь хохироосон нөхцөл байдал тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татан хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлжээ.
Он гарснаас хойш цагдаагийн байгууллагаас гэр бүлийн хүчирхийллийн улмаас хүний амь насыг нь хохироосон гэх 8 гэмт хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулаад байна.
 
Гэр бүлийн хүчирхийлэл нь бие мах бодийн хүчирхийллээс гадна эдийн засаг, бэлгийн, сэтгэл санааны хүчирхийллийн хэлбэрээр үйлдэгддэг тул таны ойр дотнын хүмүүст хүчирхийлэлд өртөж байгаа шинж тэмдэг илэрвэл цагдаагийн байгууллагад тухай бүр яаралтай мэдэгдэж байхыг зөвлөж байна.