Иргэн П.Саранзул гэр бүлээс гадуурх харилцааг хуульчлах зорилгоор иргэдээс санал авч, цахим гарын үсэг цуглуулж эхэлжээ. Хэрэв иргэдийн зүгээс уг саналыг дэмжиж 100,000 иргэн гарын үсэг зурвал УИХ-аар хэлэлцэх боломж бүрдэх юм. Тэрээр өргөдөлдөө:
-Гэр бүлтэй хүнтэй дотно харилцаанд орж нөхөр (эхнэр)-т баригдсан нотлогдсон, гэр бүл салалтанд шууд нөлөөлсөн, сэтгэл санааны хохирол учруулсан гуравдагч этгээдэд мөнгөн торгуулийн шийтгэл 5'000'000₮-10'000'000₮ , цаашлаад тодорхой хугацаатай баривчилгаа, албадан хөдөлмөр хийлгэдэг болгох. Ингэснээр хүмүүсийн ухамсар буруу үйлдэлд нөлөөлж, гэр бүлээс гадуурх харилцаа буурна. Гэр бүл салалт багасана гэж үзэж байна. Хамгийн гол нь хүүхдийн эрх маш их зөрчигдөж өнчрөл, салалт хэрээс хэтэрлээ. Гэр бүлийн тухай хуулиа хэдийнэ чангалах болсон. Бидний ирээдүй үр хүүхдүүд хохирох ёсгүй. Бусдын амьдралд халдаж, санаатайгаар гэр бүл салгах үндсийг тавьж байгаа маш олон ухамсаргүй хүмүүс байна. Гэр бүлийг хуулийн өмнө баталж гэрчилгээ өгч тангарга хэлүүлдэг атлаа тангаргаа мартсан, гэр бүлээ хуурсан хүнд шийтгэл өгөхгүй байна,бусдын амьдарлыг зовлонд унагаж байгаа хүн шийтгүүлэх ёстой. Алдаа гаргасан эмчийг шийтгэдэг хэрнээ бүхэл бүтэн нэг насны амьдралаас гадна 2-3 үеийн амьдарлыг салалтын хохирогч болгосон увайгүй хүмүүс шийтгэлгүй өнгөрч байна. Шудрага биш байна" гэжээ.
Одоогоор уг саналыг дэмжиж 5069 иргэн гарын үсэг зураад байна. Санал авах хугацаа 25 хоногийн дараа дуусна.
Хэрэв та саналаа өгөхийг хүсвэл энд дарж саналаа өгнө үү.