Ингэснээр Монгол Улсаас ЮНЕСКО-гийн “Дэлхийн дурсамж” хөтөлбөрт 12 баримтат өв бүртгэлтэй болж байгаагийн 10 нь Монгол Улсын Үндэсний Номын Сангийн сан хөмрөгөөс бүртгэгдэж байна.
Энэ удаа Монгол Улсаас ЮНЕСКО-д бүртгэгдсэн “Дээрээс тогтоосон дүрсийн тус бүрийг бүртгэсэн бичиг” баримтат өв нь Монгол Улсын Үндэсний Номын Сангийн сан хөмрөгт хадгалагдаж байгаа, тэр дундаа Үнэт ховор номын музейн үзмэрт дэглээтэй байгаа, европын анагаах ухаан, хүний биеийн анатомийн талаар монгол бичгээр бүтээсэн зурагт ном бөгөөд Монголын Анагаах ухааны академи эл сурвалжийг нэр дэвшүүлэн бүртгүүлсэн юм.
“Манж анатоми” нэрээр олон улсад эрдэм шинжилгээний эргэлтэд орж судлагдсан “Дээрээс тогтоосон дүрсийн тус бүрийг бүртгэсэн бичиг” хэмээх хар бэх, хулсан үзгээр бичсэн 4 дэвтэр ном өдгөө Монгол Улсын Үндэсний Номын Санд хадгалагдаж байна.