Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Нийгэм
2025.04.24 09:59
896
Хоёр автомашин мөргөлдсөн ослын улмаас нэг иргэн эмнэлэгт хүргэгджээ

Цагдаагийн байгууллагад энэ оны 04 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө 01 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо Товчооны замд Beiben North Benz, Toyota Prius маркийн 2 автомашин мөргөлдсөн зам тээврийн осол бүртгэгдсэн байна. Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсээс шалгалтын ажиллагааг явуулж байна.

Уг ослын улмаас приус маркийн автомашины жолооч Э нь эрүүл мэндийн байгууллагын хяналтад байна.

Жолооч та Замын хөдөлгөөний дүрмээ баримталж, өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.