Сирийн шинэ Засгийн газар ОХУ руу зугтан гарсан Сирийн Ерөнхийлөгч асан Башар Асадыг шилжүүлж өгөх хүсэлт гаргасан ч Орос татгалзсан хариу өгчээ. Сирийн түр Засгийн газрын тэргүүн Ахмед Аль Шараа нэгдүгээр сард Оросын талд хандаж ийм хүсэлт гаргасан аж. Хэдийгээр Орос улс татгалзсан хариу өгсөн ч Дамаск Оростой тогтоосон харилцаагаа хадгална, Кремльтэй нээлттэй яриа хэлэлцээ хийхэд бэлэн хэмээн мэдэгджээ. “Орос нь НҮБ-ын Аюулгүй зөвлөлийн байнгын гишүүн. Сирийн зэр зэвсэг тэр чигээрээ Оросынх. Бид мөн Оросын хүнс, эрчим хүчийг хэрэглээд олон жил болж байна” хэмээн Аль Шараа ярилаа. Сирийн иргэний дайны үеэр оросууд Асадын дэглэмийг дэмжихийн тулд нисэх онгоц, хөлөг онгоц, цэрэг, зөвлөхүүдээ илгээж байсан. Хэдийгээр босогчид Асадын дэглэмийг унагааж эрх мэдэлд гарч ирсэн ч Оростой харилцахаас, дэмжлэгийг нь авахаас өөр арга байхгүй хэмээн Сирийн шинэ эрх баригчид үзэж байна.