30 гаруй жилийн турш үзэгчдийг байлдан дагуулсаар байгаа Холливудын од Леонардо Ди Каприо өнгөрсөн онд 50 насны босгыг алхсан билээ. Тэрээр гэр бүл, үр хүүхдийн талаар хэзээ ч санаа зовж байгаагүй хэмээн ярьсан удаатай. Албан ёсны эхнэр байхгүй, хүүхэдгүй. Гэхдээ Ди Каприо амьдралаас тултал нь таашаал авдаг нэгэн. Хар тамхи хэзээ ч хэрэглэж байгаагүй хэмээн батладаг. Гэхдээ тэр хүүхэмсэг, өөрөөсөө хамаагүй залуу хүүхнүүдтэй зугаацдаг, Холливудын баяр цэнгээний мастер. Олны нүднээс нуугдах дуртай зангарагтай жүжигчний талаарх сонирхолтой баримтуудыг дэлгэж байна.
- Түүхийн хамгийн алдартай зураачдын нэг Леонардо Да Винчигийн нэрийг түүнд өгчээ. Ээж нь түүнийг гэдсэндээ тээж явахдаа Флоренцийн урлагийн музейг үзэж, Леонардо Да Винчигийн зургийг үзэж зогсох үеэр Леонардо гэдсэнд нь хүчтэй тийрсэн гэдэг. Бал сараа тэмдэглэж явсан эцэг эх хоёр нь тийрэлтийг билэгшээж, зураач эцэг нь хүүдээ Леонардо гэдэг нэрийг өгчээ. Даанч Леонардог нэг настай байхад эцэг эх нь салжээ.
- Таван настай байхдаа Romper Room хэмээх хүүхдийн цуврал кинонд тоглолоо. Даанч эрс тэс, гөжүүд зангаасаа болж киноноос хөөгдөв. 20 хүрээд Давид Блэйн, Тоби Магуайр, Хармони Корин нарын хамтаар Pu&&y Pose хэмээх дээрмийн бүлэгт элсчээ. Дээрмийн бүлгийн зорилго нь нэрнээс нь тодорхой. Тэрээр нэг удаа Жесс Кампийн хамт Диснейлэндэд согтуу явж ороод усан санд нь гадуур хувцастайгаа сэлж, дараа нь гулсуураар гулсахаасаа өмнө дээрээс нь “морь харсан” аж.
- Лео гурван удаа үхэлтэй ойр тулжээ. Цуст Алмааз кинонд тоглож байхдаа торон дотор аварга цагаан загастай түгжигдээд үхэх шахсан гэдэг. Мөн онгоцоор нисэж байхад онгоцны мотор дэлбэрч, дараа нь нэг далавч нь тасарч унажээ. Гэвч уг онгоц JFK онгоцны буудалд ослын буулт хийж чаджээ. Нэг удаа шүхрээр бууж байхад шүхэр нь задарсангүй, хоёр дахь шүхэр нь орооцолдож сандаргасан гэдэг. Үхлээ л гэж бодож байснаа дараа нь ярьж байв.
- Титаникийн гол дүр Жакт Том Круз, Брэд Питт нар илүү яригдаж байх үед Кэйт Уинслет түүнийг ятгасан аж. Кэйт “Хамт тоглоё, бид чадна” гэж хэлээд зураг авалтын эхний өдрүүд хэрхэн өнгөрснийг Ди Каприод үзүүлжээ. Лео хараад “Ямар гоё юм бэ” гэж уулга алдахад Кэйт “Тийм ээ, бид бүхэл өдөржин ингэж байна” гэж хэлээд Леогийн сэтгэлийг эргүүлсэн гэдэг.
- Леонардо Ди Каприо Өмнөд Африкт Цуст Алмааз киноны зураг авалтаар явж байхдаа нэгэн асрамжийн газар зочилжээ. Тэнд нэг жаахан охинд сэтгэл татагдсан ч үрчилж авсангүй. Харин охиныг том болтол эрүүл, аз жаргалтай байлгахын тулд бүгдийг өгч, илгээжээ.
- Лео өгөөмөр нэгэн. 2013 онд Балбын барыг аврах хөдөлгөөнд гурван сая доллар хандивлажээ. 2014 онд далайн зэрлэг амьдралыг хадгалахын тулд гурван сая, Амазоны ойн түймэртэй тэмцэхэд таван сая доллар хандивлаж байв. Мөн ковидийн үеэр тусламжийн сан байгуулж, Пауэлл Жобс тэр хоёр таван сая доллар хандивлажээ.