Э.Ирэхбаяр
Редактор
Эдийн засаг
2025.04.24 15:42
319
Ц.Болорчулуун: Тарьж ургуулж байгаа ногоогоо аюулгүй байлгахад хөрсний үржил шим, хамгаалалтын асуудал маш чухал

ХХААХҮЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуун хөрсний үржил шим, хамгаалалтын асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Хөдөө аж ахуй бол тодорхой хэмжээний эрсдэлтэй салбар. Мэдээжийн хэрэг, тарьж ургуулж байгаа юмаа, хүнсний ногоогоо аюулгүй байлгахад хөрсний үржил шим, хамгаалалтын асуудал маш чухал. Монголын газар тариалан шинжлэх ухааны үндэстэй хөгжөөд 65 жилийн нүүрийг үзэж байна. Насжилтын хувьд бусад оронтой харьцуулахад, залуу салбар гэж хэлж болно. Гэхдээ бид хэдэн зуун жил дамнан, үе улируулан ашиглах тул бид байнга тордож, үржил шимийг нь хамгаалах шаардлагатай.

Засгийн газраас Ургамал хамгааллын газрыг байгуулж өгсөн. Олон улсын конвенциор бүх оронд Ургамал хамгааллын газар байх ёстой. Тэр жишгээр Засгийн газрын дэргэдэх энэ хэрэгжүүлэгч агентлагийг байгуулсан. Энэ нь тариаланд учирж болох эрсдэлийг бууруулах, хэрэглэж байгаа химийн бодис, хортон шавьж гээд гадны нөлөөллөөс урьдчилан хамгаалах мөн га талбайгаас авах ургацын хэмжээг нэмэгдүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулах чиг үүрэгтэй газар.

Шууд дамжуулалтыг үзэх холбоос: