Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Нийгэм
2025.04.25 09:15
320
Монголын худалдаачдын холбоо ТҮЦ-ээ эвдүүлсэн иргэдтэй хамтран мэдээлэл хийнэ

Өнөөдөр болох үйл явдлын тойм

09:00 цагт: Зоонозын халдварт өвчний тэргүүлэх чиглэл тодорхойлох хэлэлцүүлэг ЭМЯ-нд болно. Холбогдох утас: 99009003

09:20 цагт: Монгол Улс, Бүгд Найрамдах Франц Улс дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн шуудангийн марк болон гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт ГХЯ-нд болно.

10:00 цагт: “Монголын хөгжил 5:0 бодлого эрх зүйн асуудал” хэлэлцүүлэг ШУА-д болно.

10:00 цагт: “Сувилахуйн тусламж үйлчилгээний оновчтой менежмент ба чанарын асуудал” чуулган УГТЭ-д болно. Холбогдох утас:99970071 91000379

10:00 цагт: “Монгол Улс, Бүгд Найрамдах Франц Улс дипломат харилцаа тогтоосны 60 жил” шуудангийн шинэ марк, анхны өдрийн дугтуйны худалдаа Төв шуудангийн газарт болно. Холбогдох утас: 99036189

10:30 цагт: Үндэсний бичиг үсгийн баярт зориулан Монгол Улсын Үндэсний номын сангаас уламжлал болгон зохион байгуулж буй "Монгол бичгийн цахим бичвэр-IV" улсын уралдаан эхэлнэ.

11:00 цагт: “Нэгэн дээвэр доор 2” төслийн зохицуулагч А.Ариунболд, Улаанбаатар хотын Газар хөдлөлтийн гамшгийн эрсдлийг хамгаалах чадавхийг бэхжүүлэх төслийн багийн зөвлөх Фүкишима Сэиичиро, ОБЕГ-ын Газар хөдлөлтийн асуудал хариуцсан мэргэжилтэн Ш.Дашцэрэн нар ”Газар хөдлөлтийн гамшиг тохиолдвол Монгол Улс бэлэн үү? сэдвээр Монгол Ньюс-д мэдээлэл өгнө.

11:00 цагт: Томуу ба томуу төст болон улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар ХӨСҮТ-ийн зааланд мэдээлэл хийнэ.

11:30 цагт: Монголын худалдаачдын холбооноос ТҮЦ-ээ эвдүүлсэн иргэдтэй хамтран Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.