Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Нийгэм
2025.04.25 09:54
713
“Эгшү Монгол клуб” шинэ гишүүд элсүүлэх, мотоциклын улирлын нээлтийн арга хэмжээг зохион байгуулна

“Эгшү Монголиа клуб” нь шинэ гишүүд элсүүлэх, мотоциклын улирлын нээлтийн арга хэмжээг 2025 оны 4-р сарын 26-нд зохион байгуулах гэж байна.

Арга хэмжээний хүрээнд клубын үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, хүсэл сонирхол нэгтэй бүсгүйчүүдтэй танилцах, туршлага хуваалцах, хөгжилдөх нэгэн өдрийг хамтдаа өнгөрүүлэх болно.

Мөн энэ үеэр “Geely” брэндийн шинээр үйлдвэрлэгдсэн олон загваруудтай танилцаж, унаж үзэн хурд хүчний гайхамшгийг мэдрэх боломжтой аж. Уг арга хэмжээ Таван Богд Моторс-ийн “Geely Showroom”-д 14:00 цагт эхэлнэ.

2023 онд мото спортод дурласан эмэгтэйчүүдийн санаачилгаар байгуулагдсан “Эгшү клуб” нь өдгөө үндсэн 13 гишүүнтэйгээр, дэлхийн жишигт нийцсэн дүрэм журамтайгаар үйл ажиллагаа явуулж буй анхны эмэгтэй мото клубуудын нэг юм.

“Эгшү Монголиа”-г дэмждэг хайралдаг, Мотоциклийн ертөнцийг сонирхдог, хэн бүхэнд нас, хүйс харгалзахгүйгээр арга хэмжээ маань нээлттэй учир та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

Клубийн эрхэм зорилго нь:

  • Мото спортоор дамжуулан эмэгтэйчүүдийн хүч чадал, итгэл үнэмшлийг төлөвшүүлэх
  • Нийгэмд эерэг хандлага түгээх
  • Замын хөдөлгөөний соёлыг дэмжих
  • Эмэгтэйчүүд болон өрх толгойлсон ээжүүдийг дэмжих нийгмийн хариуцлагын хүрээнд үйл ажиллагаа явуулах
  • Цаашид дэлхийд танигдсан монгол брэндийг бий болгох

Гишүүнээр элсэхийг хүсэгчдэд тавигдах шаардлага:

  • 21 нас хүрсэн байх
  • 2% цээж зураг
  •  350сс ба түүнээс дээш хүчин чадалтай, хар өнгийн Cruiser төрлийн мотоциклтой байх
  • А эсвэл B ангиллын жолооны үнэмлэхтэй байх
  • Амь нас болон гэнэтийн ослын даатгалтай байх
  • Клубийн дүрэм журамтай танилцаж, хүлээн зөвшөөрсөн байх