Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Нийгэм
2025.04.25 15:24
470
Э.Одмаа: Хоолны хордлогот халдвараар өвчилсөн уурхайн ажилчид ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлсэн

Өмнөговь аймагт үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн компаниудад хоолны хордлогот халдварын хэд хэдэн тохиолдол бүртгэгдсэн. Харин тус асуудлын талаар өнөөдөр ХӨСҮТ-өөс мэдээлэл хийлээ. 

ХӨСҮТ-ийн Тандалтын албаны дарга Э.Одмаа: Гуравдугаар сарын 13-аас хэлнэ ХӨСҮТ-д хоолны хордлого, халдварын талаарх мэдээлэл бүртгэгдэж эхэлсэн. Өмнөговь аймагт гарсан хоолны хордлогот халдварыг хүлээж авснаас хойш ХӨСҮТ 4-р сарын 10нд эмнэлзүйн болон тандалт хариу арга хэмжээ авах мэргэжлийн багийг томилон ажиллуулсан. Ингэснээр шинжилгээ хийж зарим дүгнэлтийг гаргасан. 

3-р сарын 17-оос хойш нийтийг хамарсан 3 том дэгдэлт уул уурхайн компаниудад гарсан. 3-р сарын 17нд 548, 4-р сарын 13нд 970, 4-р сарын 6нд 802 хүн хоолны хордлогот халдварт өртсөн.

Өртсөн хүмүүсийн 78 хувийг асуумж судалгаанд хамруулсан. Хордлогод өртсөн хүмүүсийн 15-33 хувьд халдварын шинж тэмдэг илэрсэн. Халдварт өртсөн хүмүүсийн 74 хувийг шинжилгээнд хамруулахад, 46 хувь нь халдвар авсан нь батлагдсан.

Нийт шинжилгээний 29 тохиолдолд сальмонеллын нян илэрсэн. 3-р сарын 17-ны дэгдэлтээс 70, 4-р сарын 6-ны тохиолдол хүртэл 119, 4-р сарын 13-ны дэгдэлтээс 117 хүн ХӨСҮТ-д ирж хэвтэн эмчлүүлсэн.

Ихэвчлэн 20-30 насныхан халдварт өртсөн. Гэдэс базалж өвдөх, халуурах, толгой өвдөх болон бусад шинж тэмдгүүд илэрсэн. 

Уул уурхайн компаниудаас гадна хоолны хордлогот халдварын 32-59 тохиолдол бүртгэгдсэн.

Сүүлд 4-р сарын 19нд Хэнтий аймгийн Норов суманд нийт 128 хүнийг хамарсан сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн. Гэдэс базалж өвдөх, халуурах, толгой өвдөх болон бусад шинж тэмдгүүд илэрсэн.