ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүү нь "хуучин компьютер томографын эмнэлгийн оношилгооны иж бүрдлийн зориулалттай аппаратыг гэрээгээр худалдан авч, бусдад давуу байдал олгож, Эрүүл мэндийн яаманд их хэмжээний хохирол учруулсан" гэх хэрэгт холбогдон, шалгагдаж байгаа.
Улсын дээд шүүхээс Д.Нямхүүд холбогдох хэргийг хэлэлцэж хоёр шатны шүүхийн цагаатгасан шийдвэрийг хэвээр үлдээсэн. Харин прокуророос Улсын дээд шүүхэд эсэргүүцэл бичиж, хуралдаан хойшилсон байна.