Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Улс төр
2025.04.25 16:47
1949
Б.Жаргалан: Иргэдийн хуримтлалын санд байгаа мөнгийг яагаад ипотекийн зээлд зарцуулав

УИХ-ын чуулганы хуралдаан болж байна. Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Б.Жаргалан ГБХНХ-ын сайд Л.Энх-Амгалангаас хуримтлалын сангийн талаар тодрууллаа. 

Б.Жаргалан УИХ-ын гишүүн: Хуримтлалын сангийн 2024, 2025 оны орлогыг бүхэлд нь ипотекийн зээлийн эх үүсвэрт зарцуулж байгаа гэж тайлагнасан байна. Харин иргэдээс маш их асуулт ирсэн байна. 2024 онд хуримтлалын санд төвлөрсөн 480 тэрбум төгрөгийг нийт 4184 иргэний ипотекийн зээлд зарцуулсан.

Иргэд хуримтлалын нэрийн дансанд байршсан мөнгөө иргэн бүр орон сууц, боловсрол, эрүүл мэнддээ зарцуулах эрхтэй байна гэсэн ойлголт хүлээлттэй байгаа. Гэвч өнгөрсөн жил сангийн мөнгийг нийт иргэдэд бус 4180 иргэний ипотекийн асуудлыг шийдвэрлэхэд зориулжээ. Ипотек руу зарцуулах шийдвэр ямар үндэслэлээр хаанаас гарсан бэ?

Л.Энх-Амгалан ГБХНХ-ын сайд: Баялгийн сангийн тухай хуулиараа 3 сан байгуулсан. Ирээдүй өв, хуримтлалын, хөрөнгө оруулалтын сан байгуулсан. Хуримтлалын сан дээр иргэддээ данс нээгээд уул уурхайн компаниудын 34 хувиас хуваарилж байгаа. Патент, ногдол ашгийг цуглуулж иргэдийн дансанд хуваарилалт хийж байгаа. Өнөөдрөөс иргэд дансныхаа бүх үлдэгдлийг харах боломжтой болсон.

Хуримтлалын санд хуримтлагдаж байгаа энэ мөнгө 2030 он хүртэл тодорхой хуримтлагдах ёстой. Хуримтлал хийхэд тодорхой цаг хугацаа хэрэгтэй байгаа. 1072 хувьцаа шиг шууд данс руу нь өгнө гэсэн үг биш. Яагаад гэвэл хуримтлал үүсгэх ёстой. Үүссэн хуримтлалыг ирээдүйд орон сууц, хуримтлал, эрүүл мэндэд зарцуулах хуулийн зохицуулалттай. 

Хуримтлалын сан хөрөнгө оруулалтын сан хэлбэрээр ажиллах ёстой. Баялгийн сангийн тухай хуулиар хуримтлалын сангийн өгөөж бодлогын хүүнээс багагүй байна. Тэгэхээр Монголбанктай гэрээ хийсэн. тус банк хөрөнгийн менежментийн удирдлага хийж байгаа. Хөрөнгийн менежмент удирдлага хийсэн нэг арга хэрэгсэл нь ипотекийн санхүүгийн эх үүсвэр болгосон. Гэхдээ Монголбанктай нэг жилийн гэрээ хийсэн.

Нэг жилийн гэрээгээр 480 тэрбум төгрөгийг ипотекийн санхүүжилтэд олгоод үүнээс хүртэх өгөөжийг бодлогын хүүнээс багагүй байлгана гэхээр 30 тэрбум болж байгаа. Тэгэхээр оны төгсгөлөөр 12-р сарын 31-ээр бид 4.9 тэрбум төгрөг авсан. Энэ гэрээ 5-р сарын 9нд дуусна. Тэгэхээр бид гэрээгээ дүгнээд үлдэгдэл 25 тэрбум төгрөгийг авч, иргэдийн хуримтлуулж байгаа мөнгөний өгөөжийг хүү хэлбэрээр өгнө. 

Шууд дамжуулалт: